Индонез улсад насанд хүрээгүй сая гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг ажээ

0
6

 

 

 

NISI20160526_0011735694_web_99_20160526154103.jpg

   Англи улсын “BBC” агентлагийн мэдээлэлсэнээр өнөөгийн байдлаар Индонез улсад насанд хүрээгүй нэг сая гаруй хүүхэд өдөр бүр хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.

   Тэдгээр хүүхдүүд 8-16 хүртэлх настай бөгөөд тэд тамхины ургамал тариалдаг компаниудын талбайд өглөөнөөс орой хүртэл боловсорсон навч түүж, цуглуулах ажил хийдэг байна.

   Индонез улсын хуулиар 15 ба түүнээс доош насны хүүхдүүд хөдөлмөр эрхлэх хориотой ч ядуу амьдралтай айлын хүүхдүүд ихэвчлэн ажил хийж, өдөр бүр олсон орлогоор гэр бүлээ тэжээдэг ажээ.

   Тус улсын тамхи үйлдвэрлэлийн салбарт дунджаар 600-н мянга гаруй хүн ажилладаг ба улсын нийт орлогын дунджаар 10%-ийг мөн уг салбараас олдог байна.

   Тиймээс ч манай дэлхийн улс орнуудаас иргэд нь хамгийн их тамхи татдаг орны 1-рт БНХАУ, 2-рт Энэтхэг улс бичигддэг бол 3-рт 255-н сая хүн амтай Индонез улс ордог ажээ.

 

     

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.