1500 жилийн настай ШАВАР ВААР олджээ

Leave a Comment
425

Шиллагын үед амьдарч байсан язгууртны булшнаас 1500 жилийн өмнө хийгдсэн шавар ваар олдсон байна. Тус шавар ваар нь өмнө нь олдож байсан шавар эдлэлүүдтэй харьцуулахад зурагтай ажээ.

Солонгос улсад анх удаагаа зурагтай түүхийн олдвор олсон тохиолдол бөгөөд хамгийн удаан хадгалагдсан олдвор юм. Тухайн шавар ваар дээр нум сум ашиглан ан хийж байгаа хүмүүс, бүжиглэж байгаа хүнийг дүрслэн зурсан байна. Уг шавар ваар нь Шиллагын үеийн судалгаанд маш чухал олдвор болж байгаа аж. Солонгосын соёлын өв хамгаалах байгууллагаас уг шавар эдлэлээр дамжуулан тухайн үеийн соёл иргэншлийн талаар судалгаа хийн олон нийтэд таниулах ажлыг хийх ажээ.

WWW.MGLRADIO.MN
Солонгос мэдээ булан