Ерөнхийлөгч В.Путины хөрөг бүхий "Galaxy S7" утас худалдаалагдана

0
7

 

 

20160531120236371afnw.jpg

    

    ОХУ-ын “Кавиер” компани нь Өмнөд Солонгос улсын “Samsung” компанид хандан Ерөнхийлөгч В.Путины хөрөг бүхий “Galaxy S7” утас захиалжээ.

    Тэд “Galaxy S7” утасны арын хавтсан дээр В.Путины хөргийг товойж гарсан байдлаар хэвлүүлж, эргэн тойронд нь улаан өнгийн 190-н ширхэг бадмаараг шигтгээгээр гоёсон бөгөөд ердөө гурван ширхэг үйлдвэрлэгдэх уг утасны үнэ нь тус бүр 27 мянга 100-н доллар ажээ.

    “Кавиер” компани өнгөрсөн жил ерөнхийлөгч В.Путины 63-н насны төрсөн өдөрт зориулан “Galaxy S6” утасны арын хавтсанд түүний хөргийг хэвлүүлж, дуудлага худалдаагаар борлуулж байсан удаатай юм байна.

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

k163480p1n1-s.jpg