ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сэргээш хэрэглэсэн нь илэрвэл үүрэг хариуцлагыг зөвхөн тухайн тамирчинд үүрүүлэхийг анхаарууллаа

0
21

 

1318764240.jpg

 

 

     

      

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх 2016 онд эх орноо төлөөлөн Бразил улсын Рио де Жанейро хотод зохион байгуулагдах зуны олимпод оролцох баг тамирчдын дасгалжуулагчид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Тэрээр сүүлийн үед тус улсын тамирчид олон улсын тэмцээнд оролцохдоо сэргээш хэрэглэсэн зөрчил ихээхэн гаргаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдэл хийж анхааруулга өгсөн байна.

    “Спортын тэмцээнд сэргээш хэрэглэн амжилтанд хүрч буй тамирчны хувьд дараа нь үүсэх бүх хариуцлагыг зөвхөн өөрөө хүлээнэ гэдгийг хатуу анхааруулъя. Түүнээс болж баг хамт олон болон бусад тамирчдын гаргасан амжилт хүчингүй болсон тохиолдолд тэрхүү хариуцлагыг сэргээш хэрэглэсэн тамирчинд мөн оногдуулах болно” хэмээн анхааруулжээ.

     Мөн Ерөнхийлөгч В.Путин тамирчид ямар аргаар сэргээш гэгдэх тариаг олж, хэрэглэж байгааг болон энэ төрлийн бизнес эрхэлж буй хүмүүсийг илрүүлж хариуцлага тооцох үүрэг даалгавар өгсөн байна.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.