Тайланд улсын иргэн санаатайгаар галдан шатаасан хэргээр саатуулагджээ

0
11

 

 

PYH2016083002870006000_P2.jpg

   Өмнөд Солонгос улсын Намянгжү хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Тайланд улсын иргэн,  24-н настай Т-г саатуулжээ.

    Т нь 3-р сард Өмнөд Солонгост очсон ба Намянгжү хот дахь нэгэн хүлэмжийн аж ахуйд ажилд орсон байна.

    Солонгос дарга түүнд архидан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, ажлаа сайн хийхийг сануулдаг байсанд тэрээр дургүйцэж, төрөл бүрийн ногоо тарьж ургуулсан хүлэмжүүдэд гал тавьж хэргийн газраас зугатаадаг байсан ажээ.

    Өнөөгийн байдлаар түүний 6-н удаагийн санаатай гал тавьсан үйлдлээр 150-н сая воны эд хөрөнгийн хохирол учирсанг илрүүлсэн бол нэг хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

     Мөн Тайланд залуу зарим тохиолдолд хамт ажилладаг 53-н настай, Энэтхэг улсын иргэнийг уруу татаж гэмт хэрэгтээ оролцуулдаг байсан ажээ.

    

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.