БНСУ-ын томоохон хотуудад хүчтэй газар хөдөллөө

0
10

БНСУ-ын томоохон хотуудад хүчтэй газар хөдөллөө

21:10 цаг. Пусан хотын 80 давхар барилгад амьдардаг иргэд газар хөдлөлтийн чичиргээ мэдэрсэн байна.

21:10 цаг. Хоёр дахь удаагийн цуврал газар хөдлөлтийн дээд хэмжээ нь 5.8 магнитуд байлаа гэж “Кореа Хералд”-д мэдээлэв.

20:47 цаг. Сөүл хотын өмнөд дүүргүүдэд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдлээ.

20:41 цаг. Инчён хотод 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөв.

20:25-20:35 цаг. БНСУ-ын Инчён болон зарим хотуудад 3.4-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид мэдээллээ.

20:14 цаг. Олон нийтийн сүлжээнд тус улсын хэрэглэгчдийн бичиж байгаагаар газар хөдлөлтийн дараа 10-15 минут орчим хугацаанд гар утасны сүлжээ, гар утасны 4G сүлжээ доголдсон байна.

20:01 цаг. Өмнөд Солонгосын “Кореа Хералд” вэб сайтад мэдээлснээр Пусан хотын цаг уурын газрынхан уг газар хөдлөлтийг Гёнжү хотоос 8 км, нийслэл Сөүлээс 371 км-ын зайтай болсон. 5.3 магнитудын хүчтэй байсан гэжээ. Газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн, байшин барилга сүйдсэн тухай мэдээлэл одоогоор албаныханд ирээгүй байна.

19:50 цаг. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр цуврал газар хөдлөлтийн хамгийн хүчтэй нь 5.1 магнитуд байсан аж. Гэвч газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байна.

19:45-19:58 цаг. БНСУ-ын Улсан, Кёнжү, Бучеон, Дэгү, Гённам гэх мэт хотуудад 4.3-5.3 магнитудын хүчтэй  газарт хөдлөлт боллоо гэж олон улсын цаг уурын байгууллагууд мэдээллээ. Эдгээр нь тус улсын зүүн өмнөд хэсгийн нутгуудад болсон байна.