Өмнөд Солонгос улсад өнөөг хүртэл 180-н удаагийн чичиргээ мэдрэгдсэн ажээ

0
8

 

 

 

20160913000632771lece.jpg

   Өмнөд Солонгос улсад өчигдөр тус улсын түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох газар 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

   Өнөөдөр өглөөний 08.24 минутийн газар хөдлөснөөс хойших 12 цагийн турш тус улсад нийт 180 гаруй удаагийн бага хэмжээний чичиргээ үүссэн нь бүртгэгдсэн байна

   Тухайлбал газар хөдлөлт анх үүссэн Кёнгжү хотын ойролцоо 1-2 удаагийн газар хөдлөлт 26 удаа, 2∼3 баллын газар хөдлөлт 153 удаа, 4-5 баллын газар хөдлөлт 1 удаа гэхт мэтчилэн үүссэн байна.

    Өмнөд Солонгос улсын Цаг уурын алба “Хүний биед мэдрэгдэхгүй бага хэмжээний чичиргээнүүд газар доор үүссээр байгааг бид бүртгэж байгаа. Газар хөдлөлтийн хэмжээ их байх тусам дараа нь үүсэх чичиргээний тоо их байдаг. Гэхдээ энэ нь цаашид хүчтэй газар хөдлөлт үүсэхгүй гэсэн үг биш юм. Бид байгалийн болзошгүй аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй” гэж мэдээлэлжээ.

 

 

 

 

    WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
 

 

   

 

 

 

20160913000917725fjge.jpg