Өмнөд Солонгос улс агаарын довтолгооноос хамгаалах "Thaad" төхөөрөмжийг байрлуулах орон нутгийг сонгожээ

0
8

 

 

 

 

 

 

[연합뉴스TV 제공]

   

    Өмнөд Солонгос улсын Батлан Хамгаалах яам тус улсад байрлуулах агаарын довтолгооноос хамгаалах “Thaad” төхөөрөмжийг байрлуулах орон нутгийн нэрийг өнөөдөр зарлажээ.

    Яамны мэдээлэлснээр Өмнөд Солонгос улсын иргэдийн аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолыг Хойд Солонгос улсын талаас хийж болзошгүй аливаа нэгэн үйлддлээс найдвартай хамгаалах “Thaad” төхөөрөмжийг, Кёнг-бук аймгийн Сонгжү дүүрэг дэхь гольфийн талбайд байрлуулахаар шийдсэн байна.

    Үүнтэй холбогдуулан гольфийн талбайг татан буулгаж, оронд нь цэргийн онцгой хамгаалалттай бүст хамаарагдах “Thaad” төхөөрөмжийг байрлуулах ажлыг эхлүүлэх ажээ.

    Ингэснээр уг төхөөрөмж далайн төвшнөөс дээш 680 метр өндөрт байрлах ба энэ нь Thaad” төхөөрөмжийг болзошгүй тохиолдолд пуужин хөөргөхөд хамгийн тохиромжтой газар юм байна.

   

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

 

20160930123311221hksh.jpg