Өмнөд Солонгос улсын Сенүри намын дарга И Жонг Хёны эрүүл мэндийн байдал дордож, өлсгөлөнг албадан зогсоожээ

0
8

 

 

 

20161003120046139cmrx.jpg

    Өмнөд Солонгос улсын Сенүри намын дарга И Жонг Хён өлсгөлөн зарласан долоо дахь хоногтоо буюу Ням гаригт өлсгөлөнгөө зогсоожээ.

    Түүний биеийн байдал өлсгөлөнгийн зургаа дахь хоногтоо эрс муудаж бөөлжих, ядрах, урт цагаар унтах зэрэг шинж тэмдгүүд илэрч байжээ.

     Харин өчигдөр түүний цусны даралт нь огцом буурч эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна. Эмч нарын зүгээс түүнийг “Өлсгөлөнгөө зогсоохгүй бол амь насанд нь аюултай” гэсэн анхааруулгыг өгч өлсгөлөнг албадан зогсоожээ.

     Тэрээр өлсгөлөн зарлахдаа “Их Хурлын даргыг огцрох хүртэл үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өлсгөлөнгөө зогсооход хүрсэн байна.

     Түүний өлсгөлөн зарласны 6 дахь өдөр 58 насны төрсөн өдөр нь тохиосон юм. Сенүри намын дарга И Жонг Хён маргаашнаас эхлэн Их Хурлын чуулгандаа оролцож эхлэх ажээ.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

 

 

 

 

 

새누리당 이정현대표가 2일 국회에서 단식을 중단하고 정진석원내대표등 의원들의 보호속에 병원으로 출발하고 있다.