Пусан хотын төмөр зам, ажил хаялтад оролцсон 800 гаруй хүнийг ажлаас нь халжээ

0
9

 

 

2016092718138021503_1.jpg

    Өмнөд Солонгос улсын төмөр замчид 9-р сарын 27-ноос эхлэн ажил хаялт зарласан билээ.

    Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлий зүгээс тэдэнд  ажлын үр дүнгээр цалин бодогддог систем нэвтрүүлэхийг эсэргүүцэж ажил хаялт зохион байгуулсан юм.

    Ажил хаялтын эхний өдрүүдэд нийт төмөр замчдын 70% нь оролцож байсан бол ес хоног өнгөрсөн өнөөдрийн байдлаар 40%-тай болж, дийлэнх ажилчид ажилдаа эргэн орсон ажээ.

    Төмөр замын компаниас ажил хаялтад оролцож байгаа ажилчдыг ажилдаа эргэн орохыг гурван удаа сануулсан бөгөөд ихэнх ажилчид ажилдаа эргэж орсон бол, ороогүй ажилчдыг ажлаас нь халах шийдвэр гаргаж эхэлсэн байна.

    Тухайлбал Пусан хотын төмөр замын компанийн зүгээс ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа 844-н төмөр замчинг ажлаас нь өнөөдөр халжээ.

    Мөн Солонгос улсын төмөр замгн компани нь ажил хаялтад оролцож байгаа ажилчдын орон тоон дээр шинээр 1000-3000-н хүн ажилд авах шийдвэр гаргасан ба өнөөгийн байдлаар нийтдээ 459-н хүнийг ажилд авсан ажээ.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.