Өмнөд Солонгосын улс төрийн намууд Ерөнхийлөгч Пак Гын Хе-г ойрын хугацаанд огцрохыг шаарджээ

0
17

download (20).jpg

    Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь өчигдөр бүх ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох эсэхийг тус улсын Их Хурал шийднэ гэж хэлсэн билээ.

    Тэгвэл өнөөдөр Их Хуралд суудалтай гурван намын дарга нар уулзаж Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн саналыг дэмжихгүй байгаа талаар санал нэгджээ.

    Тэд энэ тухай хийсэн мэдэгдэлдээ ‘Ерөнхийлөгч Пак Гын Хе албан тушаалаасаа огцрох эсэхийг Их Хурлын гишүүдийн санал хураалтаар шийдвэл, тэрээр 2017 оны 4-р сард албан тушаалаа хүлээлгэж өгөх болно. Энэ нь түүнд цаг хугацаа хожих боломж өгч байгаа тул бид энэхүү саналыг дэмжихгүй. Харин Ерөнхийлөгч Пак Гын Хе-г ямар нэгэн болзол тавилгүйгээр ойрын хугацаанд албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Хэрвээ Ерөнхийлөгч сайн дураараа огцрохгүй бол бид өөр аргаар тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн байна.

   

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

[연합뉴스TV 제공]