Өмнөд Солонгос улсын Төмөр замын компани, хууль бусаар ажил хаялт зарласан ажилчдаар 500-н мянга гаруй доллар төлүүлэхээр болжээ

0
5

 

 

C0A8CAE2000001585143AE2A0000004C_P2_99_2

   Өмнөд Солонгос улсын Төмөр замын компанийн ажилчид 2009 онд ажил хаялт зарласан ажээ.

   Төмөр замын Үйлдвэрчний хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан ажил хаялтад тус улсын 5100 гаруй ажилчид оролцож, цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан байна.

   Эхний ээлжинд зөвхөн галт галт тэрэгний жолоочид оролцсон сануулах ажил хаялтыг 3 өдөр зохион байгуулсан бол, дараа нь бүх нийтээрээ оролцсон 3 өдрийн ажил хаялт зохион байгуулсан юм байна

    Ажил хаялтаас болж Солонгосын Төмөр замын компани 994-н сая воны хохирол хүлээсэн ба тус компани энэхүү мөнгийг хууль бус ажил хаялтыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон нийт 171 хүнээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан ажээ.

    Долоон жилийн турш үргэлжилсэн шүүх ажиллагаа өнөөдөр эцсийн дүнг гаргаж, тэдгээр 171 хүн нь ажил хаялтаас үүссэн 994-н сая воны хохирлын 60%-ийн хариуцлагыг хүлээх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

    Энэ нь 596-н сая вон буюу 500 мянга гаруй доллар юм байна.

    Солонгос улсын Төмөр замын компаниас тухайн үед ажил хаялтад оролцсон 5100 гаруй хүнийг ажлаас нь халах мэдэгдэл өгч байсан ба мэдэгдэл авсан ажилчдын дийлэнх нь ажилдаа буцан орж байсан ажээ.

 

 

 

   

 WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

C0A8CA3D0000014BDCF210B600021BBB_P2.jpeg