Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан зургаа дахь удаагийн жагсаал өнөөдөр зохион байгуулагдах ажээ

0
9

download (7).jpg

 

    Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан олон нийтийн зургаа дахь удаагийн эсэргүүцлийн тайван жагсаал өнөөдөр зохион байгуулагдахаар болжээ.

    Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт Сайн дурын 1500 гаруй байгууллага болон улс төрийн гурван намын хамтран зохион байгуулсан жагсаалд Солонгос улсын түүхэнд хамгийн их хүн буюу хоёр сая гаруй хүн оролцсон бол жагсаалыг Ерөнхийлөгчийн ордонд 200 метр хүртэл ойртон очихыг зөвшөөрч байсан байна.

    Тэгвэл өнөөдөр зохион байгуулагдах зургаа дахь удаагийн жагсаалд дунджаар 1 сая 500 мянга орчим иргэд оролцох урьдчилсан тооцоо гарчээ.

    Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсын Ерөнхийлөгчийн ордны эргэн тойрны 200 метр хүртэлх зайд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг хориглодог.

    Тэгвэл өнөөдөр анх удаа жагсагчдад 13.00-17.00 цагийн хооронд Ерөнхийлөгчийн ордонд 100 метр хүртэл ойртон очиж эсэргүүцлээ үзүүлэхийг зөвшөөрчээ.

    Жагсагчид Ерөнхийлөгч Пак Гын Хе-г Их Хурлын гишүүдийн санал хураалтаар огцрох биш харин ойрын хугацаанд өөрөө сайн дураараа огцрохыг шаардах юм байна.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.