Солонгос улсад газрын үнэ тавин жилийн дараа гурван мянга дахин есчээ

0
16

Ughghgntitled.jpg

 

     Солонгос улсын төв банк Ханкүк Ынхэнг өнгөрсөн тавин жилийн турш тус улсад газрын үнэ болон зарим нэгэн гол хүнсний барааны үнэ хэрхэн нэмэгдсэн тухай тооцоолж гаргаснаа өнөөдөр нийтэд танилцууллаа.

     Тус улсад тавин жилийн өмнө буюу 1964 онд 1 ㎡ хэмжээтэй газрын үнэ байрлалаас хамаарч дунджаар 19-н вон байсан бол энэхүү үнэ 2013 онд 58 мянга 325 болж, даруй 3000 гаруй дахин нэмэгдсэн байна.

      Харин 25 кг шуудай будааны үнэ 50 дахин өссөн бол хийн түлшний үнэ 77,5 дахин, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1,933 дахин тус тус нэмэгджээ.

     Солонгос улсын нийт газар нутгийн 89% нь хувьчлагдсан буюу иргэдийн хувийн өмч байгаа ба тус улсын иргэдийн хувьд эдүгээ хүртэл бэлэн мөнгө хадгалахаас илүү газар худалдан авахыг илүүд үзсээр байгаа юм байна.

 

       

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.