Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г дэмжигчид мөнгө авч жагссан хэмээн буруутгагджээ

0
8

download (4).jpg

   Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцорсон билээ.

   Түүнийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал Бямба гариг бүр Сөүл хотын төвд зохион байгуулагдаж, жагсаал бүрд таван зуун мянгаас нэг сая орчим хүмүүс оролцож байгаа.

   Тэгвэл Ерөнхийлөгч Пак Гын Хе огцрох биш харин Ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой гэж үзэж байгаа иргэдийн жагсаал зохион байгуулагдах болжээ.

   Үүнтэй холбогдуулан сөрөг намынхны зүгээс мэдэгдэл хийж "Ерөнхийлөгч Пак Гын Хе-г дэмжих жагсаалд оролцогсод нь мөнгө авч жагссан байж болзошгүй" хэмээн хэлжээ.

   Гэвч Ерөнхийлөгчийг дэмжин жагсч байгаа сайн дурын байгууллагын төлөөлөгчид "Бид сайн дурын үндсэн дээр нэгдэж жагсаал хийж байна. Ерөнхийлөгчийн хийж байгаа ажлыг нураах нь төрийн үйл ажиллагаа сулруулах муу үр дагавартай. Бид эх орныхоо эв нэгдэлтэй байдлын төлөө жагсаж байгаа, үүнд нам огт хамаагүй" гэж хэлсэн байна.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.