Сэжигтэн Пак Гын Хе-гээс өнөөдөр байцаалт авч эхэлжээ

0
10

download (8).jpg

 

   Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч Сэжигтэн Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ.

   Тэрээр хоригдоод таван өдөр болж байгаа бөгөөд өчигдөр түүнд анх удаа эргэлт оруулсан бол өнөөдөр байцаалт авч эхэлжээ.

   Сэжигтэн  Пак Гын Хе-гээс авах мөрдөн байцаалтыг хорих байранд явуулж байгаа ба байцаалтыг түүний хэргийг шалгаж байгаа Сөүл хотын мөрдөн байцаах төв гарын хоёр байцаагч очиж авч байгаа ажээ.

    Өнөөдөр хийх мөрдөн байцаалт оройн 18.00 цаг хүртэл үргэлжлэх ба шаардлагатай тохиолдолд цаг сунгахаар болсон байна.

  

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.