Сэжигтэн Пак Гын Хе-гээс өчигдөр 10 гаруй цаг байцаалт авчээ

Leave a Comment
20

download (8).jpg

    

    Өмнөд Солонгос улсын экс ерөнхийлөгч сэжигтэн Пак Гын Хе буюу 503 тоот сэжигтэн нь эдүгээ Сөүл хотын түр хорих байранд хоригдож байгаа билээ.

    Тэрээр хоригдоод зургаан  өдөр болж байгаа бөгөөд өчигдөр түүнээс анх удаа байцаалт авсан байна.

    Байцаалтыг хоёр мөрдөн байцаагч болон нэг бичээчийн хамт 503 тоот сэжигтэний хоригдож байгаа Сөүл хотын түр хорих байранд очиж авсан ба өглөө10.00 цагт эхэлж, оройн 20.40-д дуусчээ.

    Өөрөөр хэлбэл 503 тоот сэжигтэн Пак Гын Хе-гээс 10-н цагийн турш байцаалт авсан юм байна.

    Харин ирэх Пүрэв гаригт түүнээс хоёр дахь удаа байцаалт авахаар болжээ

 

   

    

   

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.