Өмнөд Солонгос улсын Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Сон-ийг шүүх хурал өнөөдөр эхэлжээ

0
20

download (15).jpg

    Өмнөд Солонгос улсын Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Сон нь эдүгээ Сөүл хотын төв хорих байранд хоригдож байгаа билээ.

     Тэрээр экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн захиалгаар ерөнхийлөгчийн албаны даргаар ажиллаж байсан Ким Ки Жүний хамт Солонгос улсын урлаг соёлын салбарт ажилладаг хүмүүсийг намын харъяалал болон үзэл баримтлалаар нь ялгаварласан жагсаалт гаргасан хэмээн буруутгагдаж байгаа юм байна.

    Уг жагсаалт нь 900 гаруй хүний нэр багтсан ба хүн бүрийн нэрийн ард тухайн хүн хэн гэдэг улс төрчийг дэмждэг, хэний зохион байгуулсан улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан зэрэг улс төрийн үзэл баримтлалыг тайлбарлан бичсэн цаас ажээ.

   Тэгвэл энэхүү жагсаалтыг Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд болон ерөнхийлөгчийн албаны экс дарга нар нь ийм жагсаалт гаргах үүргийг өөрийнхөө удирдлага дор ажилладаг төрийн ажилтнуудад өгч, тэднээр хийлгэсэн гэдэг нь батлагдсан байгаа юм байна.     

    Үүнтэй холбогдуулан энэ хоёр хүнд сар гаруйн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж түр хорьсон байгаа ба өнөөдөр тэднийг шүүх анхны хурал эхэлжээ.

 

 

WWW.MGLRADIO.COM

Солонгос мэдээ булан.