Дани улсын Цагдаагийн газраас Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин Жонг Ю Ра-г эх оронд нь буцаах шийдвэр гаргажээ

0
12

20170425000197_0.jpg

    Дани улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй хамт авилгалын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн түр хоригдож байгаа билээ.

    Түүний хувийн бизнесээ өргөжүүлэх, улсын хөрөнгөнөөс ашиг орлого олох гэсэн санаануудас эхлэлтэй авилгалын хэрэг нь ерөнхийлөгч Пак Гын Хе-г албан тушаалаас нь огцруулж, улмаар түүнтэй хамт ажиллаж байсан туслах, зөвлөх, сайд, экс сайд, бизнес эрхлэгч гэх мэт өндөр аөлбан тушаал хашиж байсан 10 гаруй тооны хүмүүсийг эрүүгийн хэрэг үйлдсэн хэрэгт хамааруулаад байгаа юм.

    Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь авилгалын аргаар олсон ихэнх орлогыг охин Жонг Ю Ра-гийн хамт Герман улсад байгуулсан хувийн компани руу шилжүүлсэн нь илэрсэн ба уг компанийн мөнгө, санхүүгийн хэргийг шалгахын тулд эдүгээ Дани улсад визийн хугацаа хэтрүүлсэн хэргээр түр саатуулагдаад байгаа Жонг Ю Ра-г эх оронд нь заавал авчрах шаардлагатай байжээ.

   Тэрээр өндөр үнэтэй өмгөөлөгчдөөрөө дамжуулж эх орондоо буцахгүй, харин Дани улсаас улс төрийн орогнол хүсэх боломжтой талаар өмнө нь мэдэгдэж байсан юм.

    Гэвч Дани улсын Цагдаагийн газраас Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин Жонг Ю Ра-г эх оронд нь буцаах шийдвэр гаргасан тухай өчигдөр албан ёсоор мэдээлэлжээ.

    Ингэснээр тэрээр ирэх 5-р сарын сүүлээр эх орондоо очих ба түүнийг онгоцны буудлаас шууд цагдаагийн газар руу хүргэж, экс ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай холбоотой авилгалын хэргээр шалгаж эхлэх юм байна.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

기사의 0번째 이미지