Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ий хүүгийн зохиосон онлайн тоглоом худалдаанд гарахаар болжээ

0
3852

 

article.jpg

   Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин хоёр хүүхэдтэй ажээ.

   Түүний том охин гэр бүлтэй болж тусдаа амьдардаг бол бага хүү Мүн Жүн Юн нь гар утсанд зориулсан онлайн тоглоом зохион бүтээх “Tino Games” компанийг үүсгэн байгуулагч дөрвөн хүний нэг юм байна.
   Тус компани нь 2015 онд байгуулагдсан, эдүгээ 11-н ажилтантай бөгөөд сүүлийн хоёр жилийн турш бэлтгэсэн “Majestiа” нэртэй онлайн тоглоомыг ирэх 6-р сард худалдаанд гаргахаар болжээ.

    Ерөнхийлөгч Мүн Че Ин-ий хүү Мүн Жүн Юн нь уг тоглоомын ерөнхий график найруулга, загвар болон программ хангамжийг хариуцан ажилласан юм байна.

    “Majestiа” нэртэй тоглоомыг дэлхийн 150-н оронд нэгэн зэрэг худалдаанд гаргах ажээ.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

1705100855433110.jpg