Солонгос улсад метроний үнэ хоёр зуун воноор нэмэгдэж магадгүй

0
9

 

 

2015112012152233061_1.jpg

 

    Солонгос улсын Сөүл хот дахь метроний 1~8-р шугамын захиргаа ирэх 2017  онд метроний үнийг хоёр зуун воноор нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна.

      Эдүгээ метроний үндсэн үнэ 1250-н вон байгаа бол 2016 онд 200-н воноор нэмэгдэж, 1450-н вон болно гэсэн үг юм.

      Үнэ нэмэгдсэнээр метроний үйлчилгээ үзүүлдэг Сөүл метро болон Сөүл төмөр зам гэсэн хоёр компанийн алдагдал тус бүр 313-н тэрбум болон 220-н тэрбум воноор тус тус багасна гэж тооцоолжээ.

       Метроний үнэ энэ оны эхээр 200-н воноор нэмэгдсэн бөгөөд хэрвээ ирэх жил үнэ нэмэгдвэл, метроний үнэ жил дарааллан нэмэгдсэн явдал болж байна.   

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.