Хойд Солонгос улсын цэрэг хилийн зурвас давж Өмнөд Солонгос улсад очжээ

0
22

149739322259406846e701d.jpg

   Хойд Солонгос улсын нэгэн цэрэг өнгөрсөн 13-ны өдөр 07.50 минутад Өмнөд Солонгос улсын хилийг давж очжээ.

   Хойд Солонгосын цэрэг нь тухайн өдөр хилийн манаанд гарч байсан бөгөөд ганцаараа үлдсэн байдлаа ашиглаж, шөнийн цагаар Өмнөдийн Солонгос улсын хилийг зорин гүйсэн гэнэ. Түүнийг хилд 800 метр орчим дөхсөн үед Өмнөд Солонгосын цэргүүд илрүүлсэн юм байна.

   Хойд Солонгосын цэрэг хэлэхдээ "Өмнөд Солонгосын талаас тавьдаг чанга яригчийн ярианууд миний алба хаадаг цэргийн ангид сонсогддог. Чанга яригчаар Өмнөд Солонгос улсын хөгжил болон Хойд Солонгос улсын үнэн бодит байдлын тухай олон удаа сонсож, Өмнөд Солонгос улс руу зугатаах хүсэлтэй болсон. Өнгөрсөн намраас эхлэн зугатаах бэлтгэлийг хийсэн боловч 13-ны шөнө л тохиромжтой өдөр гарсан. Би Өмнөд Солонгос улсад дүрвэх хүсэлтэй байна" гэж хэлжээ.

    Эдүгээ Өмнөдийн тал сайн дураараа оргож очсон цэргийн биеийн байцаалтыг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

    Сүүлийн зургаан жилийн хугацаанд Хойд Солонгосын хилийн 10 гаруй цэрэг харуул манаанд гарч байхдаа анги, нэгтгэлээ орхиж Өмнөд Солонгос улсад оргон очсон юм байна.

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

149739322259406846e701d.jpg