Хойд Солонгос улсын удирдлагатай нисэх онгоцыг нийтэд үзүүлжээ

0
9

 

download (8).jpg   

    Өмнөд Солонгос улсын хойд хэсгийн орон нутаг болох Кангванду аймгийн нэгэн уулнаас Хойд Солонгос хөөргөсөн удирдлагатай нисэх онгоц арваад хоногийн өмнө олдсон билээ.

    Өнөөдөр тус улсын Батлан Хамгаалах яамнаас энэхүү удирдлагатай нисэх онгоцыг нийтэд үзүүлжээ.

    Уг онгоцон дотор зураг авах, видеио бичлэг хийх зорилгоор ч Canon маркийн камер суулгасан байсан ба уг камераар нийт 551 ширхэг зураг авсан байжээ.

    Өнөөг хүртэл Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээрээс Хойд Солонгос улсын 3 ш удирдлагатай нисэх онгоц олджээ.

     2014 оны 3-р сард Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээрээс олдсон анхны удирдлагатай нисэх онгоцонд 900 грамм жинтэй фото аппарат суулгагдсан байсан бол энэ удаагийн Sony маркийн камер нь 400 грамм жинтэй байсан байна.

     Удирдлагатай нисэх онгоцны хэмжээ өмнөх онгоцноос хоёр дахин том болсон төдийгүй 7,7 литр шатахуунаар нэг удаад 5 цаг 30 минутийн турш нислэг үйлдэж, 2,4 км өндөрт 499 км зам туулах чадвартай болсон ажээ.

     

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.
 

 

 

지난 9일 강원도 인제에서 발견된 북한 무인기에 설치된 카메라는 소니 A7R 모델로 35㎜ 단초점렌즈가 장착돼 있다. 김경록 기자