Солонгос улс иргэдийн аваагүй байгаа даатгал, банкны хадгаламж зэргийг буцааж олгож байна

0
7

 

 

 

74984029.3.jpg

 

      Солонгос улсын хуулийн дагуу тус улсын иргэд банк болон санхүүгийн байгууллагад хадгалуулсан хувийн хадгаламжийг хамгийн багадаа таван жилд нэг удаа гүйлгээнд оруулах ёстой.

       Мөн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн байгууллагаас буцаан авах мөнгийг хамгийн багадаа гурван жилийн дотор авах ёстой боловч тэдгээрийг авахгүй орхигдуулж байгаа иргэдийн тоо цөөнгүй байна.

       Тиймээс тус улсын Засгийн газар тусгай вебхуудас нээн, иргэд өөрсдийн овог нэр, иргэний үнэмлэхний дугаараа оруулан аль байгууллагаас, хэдий хэмжээний мөнгө буцаан авах боломжтойг нягталж үзэх боломж нээжээ.

        Эдүгээ банк, даатгал, санхүүгийн байгууллага, хувьцаа, даатгал зэрэг байгууллагаас иргэдийн аваагүй байгаа 500-н тэрбум вон хадгалагдаж байгаа ба тэдгээрийг гурав ба таван жилийн дотор авахгүй бол улсын орлого болгох юм байна.

 

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.