Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 47 дахь удаагийн шүүх хурал өнөөдөр эхэлжээ

0
10

NISI20170803_0013252465_web.jpg

 

   Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 47 дахь удаагийн шүүх хурал өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ.

   Тэрээр өчигдөр Самсунг группийн дэд захирал И Че Юнг-ийн шүүх хуралд гэрчээр оролцох байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохоос татгалзсан байна.

   Ингэснээр экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь түүнд авилгал өгсөн хэргээр шалгагдаж байгаа түүний шүүх хуралд гэрчээр оролцохоос гурав дахь удаагаа татгалзсан явдал болжээ.

    Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе мөн байнга өвдөж хавдсан байгаа гарынхаа зургийг авахуулж эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн Баасан гаригт тусгай хамгаалалт дор эмнэлэгт үзүүлсэн юм байна.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

 

박근혜 전 대통령, 이재용 부회장 재판데 또 불참...'건강상 이유'

고개숙인 박근혜