Өмнөд Солонгос улсад тамхины үнийг 2.000 воноор бууруулах хуулийн төсөл өргөн баригджээ

0
25

 

download (1).jpg

 

   Өмнөд Солонгос улсын хуучнаар Сенүри нам буюу өнөөгийн Хангүг намын зүгээс тамхины үнийг бууруулах хуулийн төсөл хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

   Тус нам 2014 оны 9-р сард тамхины үнийг 2.000 воноор нэмэгдүүлэх хуулийг санаачлан Их Хурлаар батлуулж,  2015 оны 1-р сараас мөрдөж эхэлсэн юм байна.

    Өөрөөр хэлбэл  өөрсдийн санаачлан батлуулсан хуулийг, өөрсдөө цуцлуулахаар хуулийн төсөл санаачилж байгаа явдал болоод байгаа ажээ.

     Өмнөд Солонгос улс нь тамхины үнийг нэмэгдүүлсэний дараа НҮБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн бөгөөд хэрвээ уг хууль батлагдвал, тус конвенцид нэгдсэн дэлхийн 180 орон дундаас тамхины үнийг бууруулсан анхны улс болох ажээ.

    НҮБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн орнууд нь тамхины үнийг нэмэгдүүлэх, олон нийтийн үйлчилгээний газар тамхи татахыг хориглох журам батлах, энэхүү журам үйлчлэх газрын тоог нэмэгдүүлэх, тамхины хайрцагны нүүр хэсгийн  30%-иас багагүй хэсэг дээр хор хөнөөлийн тухай анхааруулах зураг тавих зэрэг үүрэг хүлээсэн байдаг юм байна.

       

   

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.