Жижиг Дунд Үйлдвэрлэл Эрхлэгчдийн Яамны сайдад нэр дэвшигч "Манай дэлхий 6000 жилийн настай" гэж хэлээд шүүмжлүүлжээ

0
11

download (11).jpg

 

    Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин нь Засгийн газартаа ажиллах яам, тамгын газрын дарга нарыг томилсоор байгаа билээ.

    Тэгвэл түүний Засгийн газрын Жижиг Дунд Үйлдвэрлэл Эрхлэх Яамны сайдын албан тушаалыг хашихаар нэр дэвшсэн нэр дэвшигч нь "Манай дэлхий 6000 жилийн настай" гэж хэлсэн тухай шуугиантай мэдээлэл өнөөдөр тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархжээ.

    Тэрээр өнөөдөр Их Хурал дахь Жижиг Дунд бизнес эрхлэгчийн асуудал хариуцсан байнгын хорооны хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулсан ба энэ үед нэгэн гишүүн түүнээс  "Танай бодлоор манай дэлхий хэдэн настай вэ " гэсэн асуултад  "Миний мэдэж байгаагаар 6000 жилийн настай" гэж хариулсан юм байна.

     Шинжлэх ухаанчдын үзэж байгаагаар өнөөгийн байдлаар манай дэлхий дунджаар 4 тэрбум 540 сая жилийн настай ажээ.

     Гэвч яамны сайдын албан тушаал хашихаар нэр дэвшигдсэн хүн Христийн шашны номд бичигдсэн тоог ийнхүү хэлсэн нь олон иргэдийн шүүмжлэл дагуулсан юм байна.

 

 

Солонгос мэдээ булан.

WWW.MGLRADIO.COM

 

 

download (11).jpg