Засаг дарга нийт ард түмнээсээ уучлалт гуйсан бол намынхаа нөхдөөс албан тушаалаас нь огцруулахгүй байхыг хүсчээ

0
7

 

download (5).jpg

 

    Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн засаг дарга Нам Кёнг Пил-ийн том хүү нь мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан билээ.

     Тэрээр хэрэг гарсан даруй Герман улсаас эх орондоо яаралтай буцаж очсон бол өнөөдөр түүний харъяалагддаг Барин Жонгдам намаас сонгогдсон Их Хурлын гишүүд энэ асуудлаар хуралдсан байна.

      Засаг дарга Нам Кёнг Пил нь "Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Түүнд хуулийн дагуу зохих шийтгэлийг оноож, надаас шаардлагатай үед мэдүүлэг авах бол би хэзээд бэлэн байна. Харин би цаашдаа Засаг даргын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлтэй байгаа тул та бүхнийг надад итгэл үзүүлж, огцруулахгүй байхыг хүсье" гэж хурал дээр хэлсэн байна.

      Засаг даргын хүү энэ жил 26 настай. Тэрээр цэргийн алба хааж байхдаа бусдыг зодож биед нь гэмтэл учруулсан хэрэгт холбогдож байсан ба үүнтэй холбогдуулан засаг дарга Нам Кёнг Пил нь анх удаа нийт ард түмнээс уучлалт гуйж байсан удаатай ажээ.

      Тэгвэл энэ удаа түүний хүү  мансууруулах бодис хэрэглээд баригдаж, аавыгаа бүх ард түмнээсээ хоёр дахь удаа уучлалт хүсэхэд хүргэжээ.

     

 

 

 

 

 

 

Солонгос мэдээ булан.

WWW.MGLRADIO.COM

 

남경필 아들 결국 구속, 내년 지방 선거 출마할까

고개 숙인 남경필 바른정당 소속 남경필 경기도지사가 21일 오전 국회에서 열린 의원총회에서 장남의 필로폰 투약 혐의와 관련해 고개 숙여 사과하고 있다. 연합뉴스