Эмх замбараагүй жагсаал цуглаанд амны хаалт зүүж оролцвол хариуцлага хүлээлгэнэ

0
8

 

 

 

20151126151205158taln.jpg

        Солонгос улсын цагдаагийн газар өнгөрсөн 14-ний өдөр тайван үргэлжилж байсан олон нийтийн жагсаалыг эмх замбараагүй байдалд уруу татсан хэргээр 546-н иргэнд хариуцлага тооцохоор болсон билээ.

        Тэдгээрийн 144-ийн нэр усыг тодруулан түр саатуулсан бол амны хаалт зүүж нүүрээ далдалсан бусад 402 иргэнийг ойролцоох камеруудын тусламжтайгаар шалгаж эхэлсэн байна.

        Ерөнхийлөгч Пак Гын Хе хоёр хоногийн өмнө дээрх жагсаалтай холбоотой мэдэгдэл хийж жагсаал цуглааныг эмх замбараагүй, хүч хэрэглэсэн байдлаар зохион байгуулсан иргэдэд хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм. Хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нарын эсрэг хүч хэрэглэн тэднийг зодож, эд зүйлсийг нь эвдэлж байсан иргэдийн ихэнх нь жагсаал эхлэхээс өмнө амны хаалт зүүн нүүрээ нууж байсан нь тэд анхнаасаа эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой байсан гэж үзэх шалтгаан болжээ.

       Тиймээс амны хаалт зүүн эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд хоёр сая хүртэлх воны мөнгөн торгууль, нэг жил хүртэл хоригдох ял оноохоор болсон байна. Мөн дараах нэг жилийн дотор дахин тийм байдал гаргавал гурван сая хүртэлх воны мөнгөн торгууль, хоёр жил хүртэл хоригдох ял оноох ажээ.

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.