Пёнгчанг Олимп – 2018: Трамплинаас харайх тэмцээний стадион нь салхины хаалттай анхны стадион болжээ

0
9

20171018_164120.jpg

 

    Өмнөд Солонгос улсын Пёнгчанг хотод 2018 оны 2-р сард өвлийн 23 дахь удаагийн олимп зохион байгуулагдах гэж байгаа билээ.

    Тус улсын Олимпийг зохион байгуулах хороо нь зөвхөн Олимпод оролцох мэргэжлийн тамирчдад зориулсан трамлин буюу харайлт хийх хоёр зам бүхий "Alpensia Ski Jump" нэртэй цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан байна.

     Трамплиний тавцан тус бүр 98 ба 125 метр урттай бөгөөд нийт 13500 үзэгчийн суудалтайгаас гадна тамирчид бэлтгэл хийх  болон амралтын өрөө бүхий нэмэлт байгууламжуудыг мөн шинээр барьжээ.

     Тамирчдын гараа байрлаж байгаа өндөр нь далайн төвшнөөс дээш 700 метр өндөрт байрладаг бөгөөд тус улс дэлхийд анх удаа, тэмцээний үеэр салхи хаах зориулалттай хаалт бүхий стадион барьсан орон болжээ.

     Уг хаалт нь гарааны хэсэг болон үсрэлт хийх хэсэг хүртэлх замын 2 талаар байрлах шонгуудын хооронд татагдах ба ингэснээр тамирчдад салхины ямар нэгэн нөлөөлөлд авталгүй үсрэлт хийх боломж олгох ажээ.

      Өмнөд Солонгос улс нь энэхүү шинэ цэнгэлдэх хүрээлэнг барихын тулд 1 тэрбум 400 сая воны зарцуулсан бөгөөд олимп дууссаны дараа өндөр цамхагийг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах бол, доод хэсгийн том талбайг хөл бөмбөг болон өөр бусад спортоор хичээллэхэд зориулан ашиглах юм байна.

 

 

    

 

Солонгос мэдээ булан.

WWW.MGLRADIO.COM

   

 

20171018_164135.jpg