Ээжийнхээ амь насыг хөнөөсөн гэмт этгээдийн нүүр царайг олон нийтэд үзүүлжээ

Leave a Comment
38

20180115125738973xirg.jpg

 

   Өмнөд Солонгос улсын Кёнги дүүргийн цагдаагийн газраас ээжийнхээ амь насыг хөнөөсөн гэмт этгээдийн нүүр царайг өнөөдөр олон нийтэд үзүүлжээ.

    Тус этгээд нь Шинэ Зеланд улсад цагаачилсан, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг 35 настай Ким Сонг Гуан гэгч юм байна.

    Тэрээр ээжийгээ хүнтэй сууж гэр бүл болсонд ихэд дургүйцэж байсан бөгөөд түүний эд хөрөнгийг өвлөн авах зорилгоор ээжийгээ нөхрийн хамт, мөн түүнчлэн тэдний дундаас төрсөн найман настай дүүгийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлджээ.

    Гэмт этгээд нь Шинэ Зеландаас Солонгос улсад онгоцоор очиж 3 хонохдоо гурван хүний амь насыг хөнөөгөөд буцсан ч ул мөр үлдээгээгүй байна.

     Харин Солонгосын мөрдсөн байцаагчид уг хэргийг ердөө долоо хоногийн дотор илрүүлж Шинэ Зеланд улсад хүсэлт илгээснээр, гэмт этгээдийг эх оронд нь албадан авчирчээ.

     Солонгос иргэд, олон нийт нь ээжийнхээ амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдийн нүүр царайг ил болгохыг шаардаж байсан бөгөөд Цагдаагийн газраас түүнд амны хаалт зүүлгэж байсан бол өнөөдрөөс эхлэн гарт нь гав зүүлгэсэн гэмт этгээдийн нүүрийг нийтэд үзүүлсэн байна.

 

 

 

 

WWW.MGLRADIO.COM

СОЛОНГОС МЭДЭЭ БУЛАН