Индонез улсын иргэншил хүсэгч БНСУ-ын иргэд дараалал үүсгэж эхэлжээ

0
25

20190423044318026efvk.jpg

   Сүүлийн жилүүдэд БНСУ-ын иргэд Индонез улсыг зорих нь ихэссэний дээр тус улсын иргэншлийг хүсэх иргэдийн тоо ч нэмэгдсэн байна.    

БНСУ-ын зүгээс 2014, 2015 оны байдлаар тус бүр 40 хүнд Индонез улсын иргэншлийн зөвшөөрлийг өгч байсан бөгөөд 2017 оны байдлаар нийт 413 хүнд тус улсын иргэншлийг олгосон байдаг юм байна.

   Гэтэл өнөөгийн байдлаар энэ тоо 600-аас давсан ба Индонез улсын иргэншлийн мэдүүлэг өгөн хүлээн суугаа 4000 гаруй иргэд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

20190423044318213wxih.jpg

 

   БНСУ-ын иргэдийн зүгээс Индонез улсын иргэншил хүсэх болсон шалтгаан нь бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл явуулахад тус улсаас баримталж ирсэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлдэг уян хатан бодлого нөлөөлснөөс гадна БНСУ-ын татвар болон бусад олон таагүй нөхцлөөс дайжих хоёр талтай хэмээн албаны хүмүүс үзэж байгаа ажээ.

20190423044318416jmil.jpg

 

   Нэгэн жишээ дурьдахад: Жакарта хотод оршин суугч 57 настай Пак эхнэр, хүү, охины хамт амьдардаг бөгөөд 5 жилийн өмнө өөрөө тус улсын иргэншлээр бүртгүүлжээ. Түүний эхнэр хүүхдүүд иргэншилээ солиогүй ба охин хүү хоёр нь БНСУ-д боловсрол эзэмшин тэндээ ажиллаж амьдарч, дуртай үедээ тус улсад ирж очдог аж.  

   Пак-ын хэлснээр тэрээр 10 гаруй жил хийсэн бизнесээ алдахгүйн тулд өөрийн улсын иргэншлээс татгалзаж тус улсын иргэн болсон нь амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам болсон хэмээжээ.

   Тэрээр түүний бизнест Индонез улсын бус гадаадын иргэн гэдгээр нь маш их дарамт шахалт ирдэг байсан гээд тус улсын иргэн болсноор үл хөдлөх хөрөнгө худалдан авах, ажил үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдсэнээр хүүхдүүдээ сургуульд сурган төгсгөж амьдралтай нь залгуулан өөрсдөө ч боломжийн амьдарч байгаа тухай ярьсан байна.

20190423044318692xvaj.jpg

 

WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан