Өнөөдөр Ну Рян Жин захыг хүчээр нүүлгэх 5 дахь удаагийн ажиллагаа боллоо

0
21

20190425152119691fdso.jpg

   Өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Ну Рян Жин дүүргийн далайн гаралтай бүтээгдэхүүний захыг хүчээр нүүлгэх 5 дахь удаагийн ажиллагаа 4 цагийн турш үргэлжилсэн байна.

   Тус зах нь 2005 оноос эхлэн далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалах чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 оноос эхлэн шинэ зах барих яриа эхэлснээр үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна.

   Ийнхүү шинэ захын барилга барих үндсэн шалтгаан нь Сөүл хотын захиргаанаас тус захын барилгын насжилт аюулгүй байдлыг хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээс гарсан бөгөөд хотын төвд загасны бус хүнсний зах байх нь зохимжтой хэмээн шийдсэн явдал ажээ.

 

   Сөүл хотын зүгээс 2017 оноос эхлэн худалдаа эрхлэгчдийг удаа дараа нүүхийг шаардаж байгаа ч худалдаачид эсэргүүцсээр ирсэн нь хуулийн дагуу хүчээр нүүлгэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна.      

20190425152119881with.jpg

WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан