Айсан эмэгтэй машин доогуур орж нуугдаад гарч ирж чадахгүй байсныг кранаар өргөж авчээ

0
14

20190513094335319moqq.jpg

   Өчигдөр/2019.05.12/ 17:50 цагт Кванжү хотын нэгэн дүүрэгт 44 настай эмэгтэй Ким гэгч бусдын 3 машиныг шүргэсэн осол гарган зугтаад өөр нэгэн машины доогуур орон нуугджээ.

   Шүргүүлсэн нэг машины эзэн түүний энэхүү үйлдлийг илрүүлэн цагдаагийн газарт дуудлага өгсөн бөгөөд эмэгтэй цагдаагийн ажилтанг иртэл уг машин доороос гараагүйгээр барахгүй цагдаагийн ажилтны гарах шаардлагыг хүртэл биелүүлээгүй байна.

   Аргаа барсан цагдаагийн ажилтнууд 119 болон аврах тусгай ангид дуудлага өгснөөр эмэгтэйн нуугдаж байсан машиныг өргөж холдуулан түүнийг саатуулжээ.

   Гэтэл эмэгтэйгээс архи үнэртэж байсан ба шалгах төхөөрөмжид үлээхийг шаардсан ажилтанд хүчтэй эсэргүүцэл үзүүлснээр түүний согтолтын хэмжээг тогтоож чадаагүй байна.

   Мөн цагдаагийн ажилтны “Яагаад машин шүргээд зугтсан, яагаад машин доогуур орчихоод гарч ирэхгүй байсан бэ?” гэдэг асуултад “Айгаад зугтсан. Айгаад зүгээр л нуугдмаар санагдсан” гэж хариулжээ.

WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан