Цагдаа эмэгтэй “Баар”-нд мөнгө олох зорилгоор ажиллаж байсан нь нотлогджээ

0
104

maxresdefault.jpg

   БНСУ-ын Улсан хотын нэгэн эргүүлийн цагдаа эмэгтэй ажлын бус цагаараа цагийн ажил/арбайт/ хийсэн хэргээр 3 сарын сахилгын арга хэмжээгээр шийтгүүлжээ. 

   Өнөөдөр/2019.06.14/ Улсан-ы цагдаагийн газрын мэдээлснээр тус хотын Үлжү дүүргийн цагдаагийн ажилтан эмэгтэй “А” нь өөрийн ажлаа тарсны дараагаар уушийн газар/баар/-т цагийн ажил/арбайт/ хийдэг нь нотлогджээ.

   Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ “А” нь “Бэлэн мөнгөний гачигдлаас шалтгаалан нэг сар хагас гаруй хугацаанд ажлынхаа дараа арбайт хийсэн нь үнэн” хэмээн мэдэгдсэн байна.

   Түүнийг 3 сараар шийтгэх “Сахилгын арга хэмжээ”-ний шийдвэрт төрийн албан хаагч нь үндсэн ажлаасаа өөр ажил хийхийг хориглосны дээр согтууруулах ундаа худалдаалдаг газар ажиллаж байсан нь илүү нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

   Мөн “А”-гийн 2015 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдын машиныг шүргэсэн хэрэг нь илэрсэн ба үүнд ч бас хариуцлага тооцох нь тодорхой болоод буй ажээ.

   БНСУ-ын “Төрийн албан хаагчийн тухай хууль”-ийн 64-р зүйлд “Төрийн албан хаагч нь өөрийн ашиг сонирхолоо дээдлэн бизнесийн байгууллагад ажиллахгүй байх” хэмээн заасан байдаг юм байна.

image_readtop_2019_417464_0_085316.jpeg

0003570238_001_20190614143402838.jpg

 

 

WWW.MGLRADIO.COM

Солонгос мэдээ булан