“Youtube”-ийн од 6 настай Бу-рам охин 9.5 тэрбум воны үнэтэй 5 давхар байшин авчээ

0
19

“Youtube”-ийн од 6 настай Бу-рам охин 9.5 тэрбум воны үнэтэй 5 давхар байшин авчээ

0004396928_001_20190723111705868.jpg

   Youtube сайтын “Bоram tube”-ийг хөтлөгч Өмнөд Солонгосын иргэн Youtuber 6 настай Бу-рам охины гэр бүлийн гишүүдийн компани 9.5 тэрбум воны үнэтэй Ганг Нам буйлдинг-ийг худалдаж авсан тухай өнөөдөр/2019.07.23/ тус улсын “Өдөр тутмын бизнесийн мэдээ сонин”-д мэдээлжээ.   

   Сөүл хотын Ганг Нам дүүргийн Чонг Дам хороололд байрлах уг 5 давхар барилга нь 1975 онд ашиглалтад орсон бөгөөд түрээсийн үнэ нь ганцхан сард 20 сая воноос бууддаггүй үнэтэй барилгын тоонд зүй ёсоор ордог ажээ.

20190723524636.jpg

   Бу-рам охины гэр бүл Youtube сайтад “Boram Tube Vlog” болон “Boram Tube Toys Review” 2 сувагт тоглоомоор тоглох, хоол хийх зэрэг өдөр тутмын энгийн контентыг үзүүлдэг ба өнөөдрийн байдлаар Borab Tube Vlog-ийг 17 сая, Boram Tube Toys Review-ийг 13.6 сая хүн үзээд байгаа юм байна.

0004506278_001_20190723145523346.jpg

   Үүний зэрэгцээ “Бу-рам-ын гэр бүл”-ийнхэн дээрхи 2 сувгийн нийлбэр дүнгээр сард 3.7 тэрбум воны орлоготой хэмээн мэдэгджээ.

   АНУ-ын Youtube сайтын шинжилгээ, дүгнэлт хариуцсан “Social Blade”-ийн мэдэгдсэнээр Өмнөд Солонгосын энэхүү 2 сайт нь зар суртчилгаагаараа Youtube сайтад эхний нэг хоёрдугаар байрыг эзэлж байгаа бөгөөд тодруулбал Boram Tube Toys Review нь сардаа 1.6 сая ам.доллар, Borab Tube Vlog нь мөн сардаа 1.5 сая ам.долларын орлого олж чадаж байна гэжээ.

 

 

WWW.MGLRADIO.COM 

 

Солонгос мэдээ булан