Саяхан гарсан ослын улмаас гадаад ажилчидын ажиллах нөхцөлийн талаар ноцтой яригдаж байна

0
46

Саяхан гарсан ослын улмаас гадаад ажилчидын ажиллах нөхцөлийн талаар ноцтой яригдаж байна

 

4280563_d8D.jpg

 Өнгөрөгч 10-ны өдөр далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт гадаадын иргэншилтэй дөрвөн  иргэн нас барсан хэрэг гарсан. Уг ослоос үүдэн гадаад ажилчдын ажиллах орчин нөхцөлийн талаарх асуудал хөндөгдөж байгаа юм. Амь эрсдэх хортой нөхцөлд ажиллаж байсан Тайланд улсын гурван иргэн мөн Вьетнам улсын нэг иргэн газар доорх нөөцлөх савыг цэвэрлэж байгаад амьсгал нь боогдож нас барсан.  Хэргийн газрын шалгалтаар тус ажилчид ямар ч маск, ажлын хувцас хэрэглэлгүй ажиллаж байсан нь тодорхой болжээ. Ослын шалтгаан нь муудсан бүтээгдэхүүнээс гарсан хортой хий байжээ. Үүнтэй төстэй хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан нь ажиллах нөхцөл маш муу байгааг баталж байгаа юм.  

1VO6XWA5NS_1.jpg

 

 Мөн эдгээр үйлдвэрүүд  гадаад иргэдийн цалинг бэлнээр өгч гадаад иргэн ажиллуулж байгаагаа нууцалдаг байна.  Ингэснээр нас барах бэртэх гэмтэх тохиолдолд тус газраас нөхөн төлбөр авах боломжгүй болжээ.

 Энэхүү хэргээс үүдэн Солонгосын үйлдвэрчний эвлэлийн үндэсний хорооноос хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийг үл тоомсорлож байгаа төрийг шүүмжилж хууль бус ажилчин ажиллуулж байгаа байгууллагуудад шийтгэл олгох, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, аюулгүй байдлын сургалт мэдээлэл олгох зэргийг шаардаж байгаа юм .

 

 

 

    

 

 

 

                                                                    WWW.MGLRADIO.COM 

 

 

Солонгос мэдээ булан