Солонгосын алдарт жүжигчид болох Сун Еэжин, Хён Бин нар энэ долоо хоногт Монголд ирнэ

0
33

Солонгосын алдарт жүжигчид болох Сун Еэжин, Хён Бин нар энэ долоо хоногт Монголд ирнэ

 image_readtop_2019_337070_15584916293758547.jpg

 Солонгосын алдарт жүжигчид болох Сун Еэжин, Хён Бин нар tvN телевизийн шинэ драма болох “Crash Landing of love” киноны зураг авалтаа Монголд хийхээр болсон байна. Тус драманы уран бүтээлчид саяхан Швейцари дахь зураг авалтаа дуусгасан бөгөөд үлдсэн хэсгийн зураг авалтаа хийхээр Монголд ирэх аж.

 

 Уг кино нь Өмнөд Солонгосын баян айлын өв залгамжлагч бүсгүй Хойд Солонгост санамсаргүй байдлаар осолд ордог бөгөөд түүнийг олсон хойд Солонгосын цэргийн офицер залуу, бүсгүйг нууж байгаад хайртай болдог тухай өгүүлдэг байна. 

20190125_m_ljy_1000006.jpg

 Дашрамд сонирхуулахад, Өмнөд Солонгосын уран бүтээлчид Монголд зураг авалт хийж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь “Crossing” хэмээх киноны зураг авалт Монголд хийгдэж байжээ. Монголчууд Хойд Солонгосчуудтай царай, төрөхөөрөө адил, дээр нь Улаанбаатарын гэр хороолол хойд Солонгосын тосгонтой төстэй харагддаг учир Монголыг сонгож зураг авсан цөөнгүй тохиолдол байдаг юм байна.

 

 

 

                                                                   WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан