Солонгосын “Юу ч байсан асуу”нэвтрүүлэгт Монгол хүүхдүүд оролцжээ

0
60

Солонгосын “Юу ч байсан асуу”нэвтрүүлэгт Монгол хүүхдүүд оролцжээ

 

maxresdefault.jpg

“Юу ч байсан асуу” нэвтрүүлэг нь оролцогчид санаа зовоосон асуудлаа хуваалцаж, нэвтрүүлгийн зүгээс шийдвэрлэх арга зам, зөвлөгөөг өгдөг интертаймент нэвтрүүлэг юм.  Тэгвэл өнгөрсөн 8 дугаар сарын дугаарт хоёр Монгол хүүхэд оролцжээ.   

Нэвтрүүлэгт оролцсон хүү хоёр хөтлөгчөөс “Би модель болохыг хүсэж байна. Яаж цайрах вэ?” хэмээн асуусан бол охин “Би удахгүй дүүтэй болно. Илүү их тогломоор байдаг гэтэл дүүгээ хараад завгүй болох вий гэж санаа зовж байна” гэж асуусан байна. 

 Мөн хүүхдүүдээс хөтлөгч нар “Монголчуудын хараа үнэхээр сайн уу?” хэмээн асуусан бөгөөд хариуд нь хүүхдүүд “Тийм ээ үнэхээр сайн хардаг” хэмээн хариулжээ. Тухайн нэвтрүүлгийг үзсэн үзэгчид “Монголчууд үнэхээр бидэнтэй адилхан юм”, “ Миний таньдаг Монгол хүн нүдний шил зүүдэг гэхдээ Монголчууд Солонгос хэл, ажил сурахдаа үнэхээр сайн” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна. 

 

 

 

 

 

 

                                                                     WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан