Солонгост чанар муутай байраа өндөр үнээр гадаад иргэдэд түрээсэлж байна

0
62

Солонгост чанар муутай байраа өндөр үнээр гадаад иргэдэд түрээсэлж байна

20190910145708836547_6_710_473.jpg

 Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь байр түрээсэлж амьдарч байгаа билээ. Гэтэл сүүлийн үед жижигхэн тааруу байраа өндөр үнээр түрээслэх тохиолдол нэмэгдэж байгаа аж.

 

 Жишээлбэл өнгөрөгч 9 сарын 11-ны өдөр Гёнги мужийн нэгэн тариачдын тосгоны чингэлгийг сарын 1,700,000 воноор түрээсэлж байжээ. Энэ нь Сөүлийн тааруухан түрээсийн байрнаас ч илүү үнэтэй байгаа юм.

 

 Тус чингэлгийг гадаадын дөрвөн иргэн түрээсэлж байсан бөгөөд анхандаа сарын 139,000 воноор түрээслэх гэрээ хийсэн аж. Гэтэл гэрээ хийсний дараа нэг хүний сарын 436,000 вон өгөхийг шаардсан байна. Үүнээс үүдэн байрны түрээсээ төлж чадахгүйд хүрч байрнаасаа гарчээ. Мөн уг гадаад иргэд нь Солонгос хэл мэдэхгүйн улмаас ийм байдалд хүрсэн аж.  

  Иймээс түрээсийн гэрээ хийхдээ сарын түрээс, барьцаа мөнгө болон гааз,усны мөнгөө тооцоолон гэрээгээ хийх цаашлаад гэрээн дээрээ тамга тэмдэг, гарын үсэг зурсан эсэхийг сайтар шалгахыг сануулж байна. 

 

 

                                                                  WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан