Гадаадын иргэн найман настай хүүхэд мөргөөд зугтжээ

0
37

Гадаадын иргэн найман настай хүүхэд мөргөөд зугтжээ

4284396_xJr.jpg

 Гёнсан Чангвоны нэгэн замд найман настай хүүг мөргөөд зугтсан гадаадын иргэнийг эрэн сурвалжилж байна. Уг хэрэг нь өнгөрөгч 16-ны үдээс хойш 3 цаг 30 минутын үед гарсан ажээ.

 

 Ослын улмаас хүү толгойдоо хүнд бэртэл авч хагалгаанд орж өнөөгийн байдлаар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Осол гаргасан жолооч хэргийн газраас шууд зугтсан ба ойролцоо явж байсан нэгэн иргэн уг ослыг харсан байна.

 

 

 Хэрэгтэн ослын газраас хэдэн км-ын зайд машинаа орхин зугтсан байсан бөгөөд жолооч нь гадаадын иргэншилтэй хүн байсан хэмээн сэжиглэж байгаа аж. Цагдаагийн газраас хэргийн газрын ойролцоох камерыг шалган сэжигтэнг эрэн сурвалжилж байна.

 

 

 

 

                                                                   WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан