Барилгын өргөгч кранаас унаж бэртсэн гадаадын хоёр иргэн эмнэлгээс зугтжээ

0
73

Барилгын өргөгч кранаас унаж бэртсэн гадаадын хоёр иргэн эмнэлгээс зугтжээ

PYH2019081404110006200_P4.jpg

 Өнгөрөгч 14-ны өдөр Ганвонь-дугын Сукчуд байрлах нэгэн барилга дээр өргөгч кранаас унаж бэртсэн 2 гадаад ажилчин эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа зугтсан байна. 

 Цагдаагийн байгууллагаас мэдэгдэж буйгаар уг ажилчид нь Солонгос улсад хууль бусаар оршин сууж байсан учраас зугтсан байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж. Тус ажилчид төдийлөн хүнд бэртэл аваагүй бөгөөд өөрөө алхаж чадах хэмжээний бэртэлтэй байсан учир эмнэлгийн машинд суулган явуулсан байна. 

 Эдгээр иргэд нь 40 эргэм насны Узбекистан, Киркизстан улсын иргэд байсан хэмээн таамаглаж байгаа хэдий ч тодорхой хэн болохыг нь тодруулах боломжгүй байгаа ажээ. 

PYH2019081403800006200_P4.jpg

   Мөн цагдаагийн  байгууллагаас тус ажилчид бэртэлтэй зугтсан тул хууль бусаар оршин сууж байгааг нь цааш мэдэгдээгүй байна.

 

 

 

                                                                   WWW.MGLRADIO.COM 

Солонгос мэдээ булан