Солонгос улсад хууль бусаар оршин сууж байсан иргэн амиа хорлохыг завджээ

0
142

Солонгос улсад хууль бусаар оршин сууж байсан иргэн амиа хорлохыг завджээ

5d63cf650edd0.jpg

  Өнгөрсөн 8-р сард Казахстан улсын иргэн /35 настай/ хурдтай явж байсан машины урдуур гүйж, амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

 Тухайн иргэн 2016 онд Солонгосд аяллын визээр орж ирээд визны хугацаагаа хэтрүүлэн хууль бус оршин суугч болсон байна.

 Тэрээр урт хугацаанд ажилгүй байсан тул амьдралаа залгуулахад хэцүү болж, амиа хорлохыг завдсан гэжээ. Өмнө нь мөн хэд хэдэн удаа амиа хорлохыг оролдож байсан байна.

 

 БНСУ-ын цагаачлалын албанаас хууль бус ажилчдыг хөдөлмөр эрхлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийх шалгалтыг эрчимжүүлж байгаа учраас харласан иргэд тогтвортой ажлын байр олоход хүндрэлтэй болжээ.