Солонгосын "Аварга биет"-ийг эрэн сурвалжилж байна

0
88
 

Солонгос улсын үндэсний бөхийн нэрт тамирчин, эдүгээ зодооны тулааны тамирчин Чуй Хунг Ман залилангийн хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж эхэллээ.  

     Тэрээр 218 см өндөр биетэй гэдгээрээ Солонгосчуудад ихээхэн танигдсан юм. 

     Телевизийн олон тооны шоу нэвтрүүлгэд оролцож олоны танил болсон Чуй Хунг Ман нь өнгөрсөн 2013 онд Хонг Конгд байхдаа нэгэн танилаасаа 100-н сая вон, эх орондоо ирээд өөр нэгэн танилаасаа мөн 25-н сая вон зээлэн авсан ч эргэж төлөлгүй өнөөдрийг хүртэл зугатаасаар байгаа ажээ. Тиймээс дээрх хоёр иргэн хамтран түүнийг шүүхэд өгөөд байгаа юм байна.

     Тамирчин Чуй Хунг Ман нь бага насандаа бусдын адил өсөлттэй байсан ч дунд ангид орсон үеэс түүний өндөр жил бүр нэг см нэмэгдэж, ахлах ангид орох үедээ 180-н см өндөр болсон байна.