Хойд Солонгос улсын охидын хамтлаг анх удаа гадаадад тоглолт хийнэ

0
8

056266317cf5e9a962f3d544dd7850ae_hkFKDNAdhF.jpg

   Хойд Солонгос улсын хамгийн нэр хүндтэй охидын хамтлаг болох “Мурангбунг” амьд хөгжмийн хамтлаг анх удаа гадаадад тоглолт хийхээр БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр хүрэлцэн очжээ.

   Хятад улсын Коммунист нам тус хамтлагийг Бээжин хотын Үндэсний их театрт тоглолт хийхийг албан ёсоор хүсч урьсан бөгөөд урилгын дагуу 10-н хөгжимчин, долоон дуучны бүрэлдэхүүнтэйгээр маргааш анхны тоглолтоо хийхээр болжээ.

   “Мурангбунг” хамтлаг нийтдээ гурван орой тоглолт хийх ба бүрэн хэмжээний хаалттай тоглолтыг Хятад улсын төрийн өндөр албан тушаалтнууд болон урилга авсан 2 000 гаруй хүн үзэх юм байна.

   “Мурангбунг” хамтлаг нь 2011 онд тус улсын залуу удирдагч Ким Жонг Ын-ийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд 2012 онд тус хамтлаг анх тайзнаа гарч, орчин үеийн бүжгийн хөдөлгөөнийг үзүүлж, богино үс засалт, богино банзал, гялалзсан хувцас өмсөн дуулж эхлэснээр Хойд Солонгосын иргэдийн хувьд цоо шинэ урлагийн төрлийг хүлээн авсан нь энэ ажээ.

 

     

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

2015121201001241000083561.jpg

 

 

9.jpg

 

2.jpg

 

3.jpg

 

4.jpg

 

1000.jpg