"Hyundai Car" компани тансаг хэрэглээний автомашины зах зээлд өрсөлдөнө

0
3905

30284_23917_2844.jpg

 

     Солонгос улсын автомашин үйлдвэрлэлийн “Hyundai Car” компани тансаг хэрэглээний автомашины дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр болжээ.

     Тус компани өнгөрсөн Даваа гаригт “EQ900” загварын автомашины нээлтийг хийхэд Солонгосын Ерөнхий сайд хүрэлцэн очиж оролцож байсан юм.

    “EQ900” машин нь тансаг, найдвартай болон хэт их үнэтэй автомашин үйлдвэрлэгч компанийн машинуудаас чанар, өнгө үзэмж, аюулгүй ажиллагааны хувьд ялгагдахгүй үйлдвэрлэгджээ. Тиймээс жилд дунджаар 10-н мянган ширхэг автомашин худалдаалагддаг зах зээл дээр өрсөлдөх юм байна.

      Солонгос улс эдүгээ автомашин үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд тавдугаар байранд ордог ба тус улсын нэг жилд үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 11.4%, экспортийн 13,5%-ийг автомашин эзэлдэг ажээ.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.