Солонгос улсын далайн төвшин арван см-ээр нэмэгджээ

0
9

 

 

M20151217.010010721270001i1.jpg

 

 

    Солонгос улсын далайн төвшин сүүлийн 10-н жилийн хугацаанд арван см-ээр нэмэгджээ.

    Энэ нь тус улсын далайн төвшин жил бүр дунджаар  2.4 мм-ээр нэмэгдэж буй гэсэн үг бөгөөд далайн төвшин нэмэгдэх шалтгаан нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбоотой юм байна.

    Далайн төвшин Солонгосын эх газрын өмнөд хэсгийн далайн эргээр их буюу дунджаар 2,8 мм, зүүн эргээр 2,6 мм, баруун эргээр бага буюу 1,3 мм-ээр тус тус нэмэгджээ. 

    Гэвч манай дэлхийн улс орнуудын хувьд далайн төвшний хэмжээ жилд дунджаар 2 мм нэмэгддэг гэж тооцвол, Солонгос улсын далайн төвшний хэмжээний өсөлт, олон улсын дунджаас их байна гэсэн үг юм байна.

  

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.