Солонгос улс интернэт хурдаар дэлхийд тэргүүлж байна

0
7


 

      Солонгос улсын иргэд дэлхийн бүх улс орны иргэдээс хамгийн хурдтай интернэт хэрэглэгчид болж байгаа судалгааг тус улсын интернэт үйлчилгээ үзүүлэгч “Аками Корея” компани гаргалаа.

      “Аками Корея” компани  сүүлийн таван жилийн турш дээрх судалгааг улирал тутамд гаргаж байгаа ба Солонгос улсын иргэд дунджаар 10 Mbp (мегабайт) ба түүнээс дээш хурдтай интернэт хэрэглэхдээ дүрсний UHD нягтрашилтай видеог 15 Mbps мегабайт хурдаар, видео болон бусад файлыг 25 Mbps хурдаар тус тус татдаг байна.

    Ингэснээр Солонгос улс сүүлийн долоон улирлын турш интернэт хурдаар дэлхийд тэргүүлж байгаа бол 2, 3-р байранд Швед, Норвеги улсууд оржээ.

    Дэлхийн улс орнууд дунджаар 5.1Mbps хурдтай интернэт хэрэглэдэг юм байна.

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.