Манай дэлхийд одоогоорцөмийн зэвсэг эзэмшсэн найман орон байгаа ажээ

0
9

 

C0A8CA3D00000152154E34A7000178A9_P2.jpeg

 

 

    Манай дэлхийн улс орнууд дунд цөмийн зэвсэг бүтээн туршиж, эзэмшээд байгаа найман орон байгаа юм байна.

    Тэдгээр нь ОХУ, АНУ, Франц, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Англи, Хойд Солонгос улсууд бөгөөд анх 1945 онд АНУ цөмийн зэвсэг бүтээн туршиж байсан бол өнөөг хүртэл 70-н жилийн хугацаанд дээрх улсууд нийт 2055 удаагийн туршилт хийжээ.

     Хамгийн олон удаагийн туршилтыг АНУ 1032 удаа хийж тэргүүлсэн бол хуучнаар ЗСБНХУ 715-н удаа, Франц 198-н удаа, харин Англи болон БНХАУ тус бүр 45-н удаа туршсан байна.

     Эдүгээ манай дэлхийд байгаа цөмийн зэвсгийн 93%-ийг АНУ болон ОХУ-ууд эзэмшдэг юм.

     Харин Франц, Англи, Израйль улсууд устөрөгчийн бөмбөг бүтээсэн гэж мэдэгдсэн ч батлагдаагүй байна.Үүний араас өчигдөр Хойд  Солонгос улс устөрөгчийн бөмбөг амжилттай туршлаа хэмээн мэдэгдээд байна.

   

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.