Өмнөд Солонгос улс хилийн бүсийн 11-н цэгт байршуулсан чанга яригчийг дахин ажиллуулахаа мэдэгдлээ

0
9

 

 

restmb_jhidxmake.jpg

 

 

    Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн төрөлд багтах устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан тухайгаа хоёр өдрийн өмнө мэдээллэсэн.

    Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Өмнөд Солонгос улс, Хойд Солонгостой хиллэдэг хилийн зурвасын 11 цэгт байрлуулсан чанга яригчуудыг өнөөдрөөс эхлэн дахин ажиллуулахаар болжээ.

    Хойд Солонгосын талаас хийх гэнэтийн үйлдлийн үед сануулга өгөх зорилгоор тэдгээр чанга яригчийг Өмнөд Солонгосын тал ашигладаг ба чанга яригчаас гарсан дуу чимээ Хойд Солонгосын нутаг дэвсгэр рүү дотогш 14 км-ийн гүнд тархаж, хилийн ойролцоох тосгоны оршин суугчдад хүрч сонсогддог байна.

    Өнөөдрөөс эхлэн ажиллуулах чанга яригчийг өдөрт дунджаар 2-6 цаг асаахдаа цаг агаарын мэдээ, Өмнөд Солонгосын дотоод мэдээ болон дэлхийн улс орнуудад болж буй үйл явдлуудын тойм, Хойд Солонгос улсын цөмийн зэвсэг туршсан тухай мэдээллийг буруушааж байгаа олон улсын байгууллагуудын мэдээг сонсгох ажээ. Мөн нийтийн болон орчин үеийн дуучдын дуунуудаас ч сонсгох юм байна.

 

 

 

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

 

 

 

 

대북방송 뱅뱅뱅 대북확성기 방송 내용